Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж  өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов.

Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томиллоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулахаар болжээ.

“Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчийг томилж болох тухай заасан байдаг юм.

Төрийн тахилгын ёслолд Төрийн элч  төлөөлөгч оролцуулдаг байсан төрт ёсны уламжлалтай ажээ. Монгол Улс тусгаар тогтносон даруйдаа 1911 онд “Тайх тахиглах ёслолын хууль” гаргаж, 1912 онд Отгонтэнгэр хайрханыг анх тахиж байжээ. Уг тахилгад Зарлигаар тайх сайдаар Улиастайн сайдыг гаргах тухай Богд Живзундамба хутагт зарлиг буулгаж байсан түүх байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс 60 сая төгрөг хэмнэгдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан