Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Төрийн үйлчилгээг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх, дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд л гэхэд гудамж, зам талбайгаар явах, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх зориулалтын орчин нөхцөл байхгүй зэрэг асуудал хамгийн наад захын жишээ юм.
Тэгвэл энэ асуудлыг Налайх дүүрэг төрийн бодлого зохицуулалтаар шийдэж чадсан байна. Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эдгээр хүмүүст төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж үзүүлэх зорилтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлж, бодит ажил хэрэг болгож чаджээ.
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, олон иргэдийн талархлыг хүлээгээд байна.
Нэг сарын өмнө “Гэрт хүргэх үйлчилгээг” дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчтайгаа хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр очиж эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол энэ удаад халамж, тэтгэврийн мөнгийг нь гэрээр нь олголоо.
Гэрт хүргэх төрийн үйлчилгээний үр дүнг хүртэгч, дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ц.С хэлэхдээ: “Миний бие тал харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг болсон. Харж хандах хүнгүйн улмаас группийн тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт зэргээ он гарсаар нэг ч удаа авч чадаагүй. Харин энэ үйлчилгээний буянаар эм тариагаа авах боломжтой боллоо. Төр шударга байдаг юм байна, төр иргэдээ харж ханддаг юм байна гэдгийг мэдэрч сууна. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ үйлчилгээ маш том дэмжлэг юм” гэв.
Энэ удаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбартай хамтран тэтгэвэр, тэтгэмжээ ирж авах боломжгүй, хуримтлал үүссэн 10 иргэний группын тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэрэг төрийн дэмжлэгийг гэрт хүргэсэн бол цаашид Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран суурь боловсролын үйлчилгээг гэрээр үзүүлэх, Хаан банктай хамтран нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

0 Сэтгэгдэл