Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ.
Сургалтад ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын нийт 50 орчим алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн Зүүн хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нарын албаны хүмүүс оролцов.
 ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “ Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орон болсон. Ингэснээр хот, суурин газрын иргэдийн аюулгүй байдлыг хангахад том нөлөө үзүүлэхээс гадна гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн.
 Сургалтаар хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны аргад суралцах, тус арга дээр үндэслэн гамшигт тэсвэртэй байдлыг хэрхэн сайжруулах талаар харилцан мэдээлэл солилцож, бүлгээр ажиллах аж. Сургалт маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан