Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Сэрэмжлүүлэг: Томоохон голууд цөн түрж эрэг татам нь усанд автаж болзошгүй

Монгол орны  гол мөрний 5 дугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий гол  мөн Сэлэнгэ мөрний дагууд, Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Балж, Хурх зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас  20-60 см ахиу байх төлөвтэй байна.  Харин Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ гол  Хангайн нурууны өврөөс эх авах Завхан, Богд, Түй, Байдраг, Зүйл, Онги голууд түүнчлэн Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, Чонохарайх зэрэг голуудын хувьд тухайн сарын олон жилийн дунджийн орчим буюу дунджаас 10-40 см бага байх төлөвтэй байна. Мөн 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногт  зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөв ажиглагдана.

Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг  боловч энэ жилийн хувьд онцгой  үер  ажиглагдахгүй хэдий ч цаашид мөсний үзэгдэл эрчимшиж, мөс эрчимтэй хайлах, цөнгийн хахаа зэргээс үүдэн усны түвшин нэмэгдэн голын  эрэг татам усанд автах  үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан