Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан цусаа хандивлалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 80 гаруй ажилтан албан хаагч өнөөдөр 200 гаруй хүний амь насыг аврах боломжийг бүрдүүлж өөрсдийн цусаа сайн дураараа хандивласан байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүхий л төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Тус байгууллагын хамт олон нийслэл хотын бүтээн байгуулалтын их ажлынхаа хажуугаар нийгмийн сайн сайхны төлөө анхаарал хандуулан нийгэмд туст ажил, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, жил бүр зохион байгуулагддаг “Цус хандивлах” сайн үйлсийн аянд тус хамт олон нэгдэж, жил алгасалгүй цусаа хандивлах уламжлал тогтжээ.  
“Монгол Улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, нөгөө талаар бусдыг үхлээс аврах нь хамгаас сайхан үйл учраас иргэн бүр донорын эгнээнд нэгдэж, цусны хэрэглээг бүрдүүлэх сайхан сэтгэлийн үйлст нэгдээсэй гэдгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон бусад байгууллагад уриалж байна билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан