"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгаа.
Энэ жил “Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, талуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд онол, практикийн хурлаа энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.
Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий шинэлэг арга зүй, шинэ санааг дэвшүүлэх, энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачид болон мэргэжлийн байгууллагын ажилтнууд, орон нутгийн болон олон нийтийн төлөөлөл санал бодлоо солилцох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилготой аж.
Хуралд ОБЕГ, МУЗН, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, орон нутгийн удирдлага, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны болон олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид оролцох нь.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгаа. Энэ жил “Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, талуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд онол, практикийн хурлаа энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл