"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Малын гоц халдварт өвчний үед шуурхай, хариуцлагатай ажилласан 100 гаруй хүнийг шагналаа

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын захирамжаар байгалийн гамшиг болон малын гоц халдварт өвчний үед шуурхай, хариуцлагатай ажилласан 100 гаруй хүнийг шагналаа.
Энэ өвөл тус аймагт өвөлжилт хүндэрч олон малчин өрх цасанд боогдсон бол өнгөрсөн хоёрдугаар сард малын гоц халдварт шүлхий өвчин гарч Жаргалант сум 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон.
Мөн цаг агаар дулаарах үед 80 гаруй айл хур цасны үерт автах эрсдэл үүсч Онцгой байдал, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186, 110 дугаар ангийн алба хаагчид, Баян-Өндөр сум, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн арав гаруй байгууллагын мэргэжилтнүүд шуурхай ажилласан юм.
Үүний үр дүнд малын гоц халдварт өвчнийг тархаалгүй тогтоож, цасанд боогдсон малчдад яаралтай тусламж хүргэж, хур цасны үерт авсан айл өрхөд тусалж Орхон аймаг эрсдлийг хохирол багатайгаар даван туулж чаджээ.
Иймд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал дээрх байгууллагын 100 гаруй мэргэжилтэн, алба хаагчдад баяр хүргэж “Орхон аймгийн Хүндэт тэмдэг”, “Засаг даргын жуух бичиг”-ээр шагналаа.

0 Сэтгэгдэл