Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Монгол Улс сүрьеэ судлалын орчин үеийн сурах бичигтэй боллоо

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүрьеэ судлалын цогц мэдээллийг агуулсан орчин үеийн сурах бичиг хэвлэгдэн гарсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалтын албанд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс Анагаах ухааны доктор, дэд профессор Гомбогарамын Цогт “Сүрьеэ судлал” сурах бичгийг анагаах ухааны их, дээд сургуулийн оюутан, сүрьеэгийн эмч нарт зориулан бичиж, өнөөдөр танилцуулж буй нь энэ юм.
Г.Цогт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрьеэгийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Төв Азийн 3 оронд сүрьеэ судлалын сурах бичгийг боловсруулан гаргасан нь нийт 5 удаа хэвлэгджээ. Тэрбээр Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны “Нийгмийн эрүүл мэндийн шагнал”-ыг хамгийн анх хүртсэн бөгөөд одоо сүрьеэгийн зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.
 Монгол Улс нь сүрьеэ өвчлөлийн тоогоор дэлхийн 201 орноос 37-д жагсдаг бөгөөд эхний 36 орны 22 нь Африк тивийн нэн ядуу улсууд байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн эсрэг арга хэмжээ эрчимтэй хийгдэх болсон хэдий ч анагаах ухааны их, дээд сургуульд ирээдүйн эмч, мэргэжилтэнг бэлтгэх сүрьеэ судлалын цогц сурах бичиг өдийг хүртэл хомс байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан