Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ч.Раднаабазар:Юу юугүй нурах дөхсөн байруудад иргэд аж төрж байгаа нь санаа зовоож байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болсон билээ. Тус хурлаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хийсэн юм. Тэрээр дүүргийнхээ иргэдэд тулгамддаг асуудлыг бусаддаа танилцуулсан байгаа. Өгсөн мэдээллийг нь тоймлон хүргэе.
“40 шахам мянган иргэдээ төлөөлж нэн тэргүүнд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг хэлье. Налайх дүүрэгт дулаан хангамжийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Налайхын Дулааны станц ашиглалтад орсон цагаасаа хойш засвар хийгдээгүй, хүчин чадлаа дийлэхээ больж, өвлийн цагт дүүргийн маань иргэд хөлдүү байранд амьдарч байна. Дулааны станц 3.4 км дулаан дамжуулах төв шугамаар хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг түгээж байгаа хэдий ч төв шугамын нэвтрүүлэх чадвар муудаж байгаагаас дулаан түгээлт хүрэлцэхгүй, мөн өвлийн оргил ачааллын үед зуух хүчин чадлаараа буюу бэлтгэл зуухгүйгээр галлагаа хийж 2016, 2017 оны өвлийг давсан. Цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээг нэмж холбох ямар ч боломжгүй дөнгөж л гал залгуулж байна. Бид Дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн зураг төсвийн ажлыг хийлгэж байна.
Түүнээс гадна ирэх өвөл хаяанд ирэхэд иргэд маань өнөөх л янзаараа хөлдүү байранд хөдсөн дээлээ нөмөрч өвөлжих асуудал дахин угтана. Ийм байдал гаргахгүйн тулд нэн тулгамдсан асуудал болох орон сууцны байрны 1300 м гадна шугам сүлжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг НИТХ-ын дарга, Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох хэлтсүүдэд, мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын комисст удаа дараа уламжилсан. Дүүргийн 2 дугаар хорооны орон сууцны 48-67 дугаар байранд 609 өрхийн 3045 хүн ам амьдардаг. Эдгээр байрны гадна сүлжээ нь 1985 онд ашиглалтад орсноос хойш 33 жил засвар үйлчилгээ хийгдээгүй. Хэрэгцээний халуун усны шугам нь 1990 онд хөлдөж ашиглалтгүй болсноос айлууд их хэмжээний ус гоожуулан халуун хэрэглэж ирсэн. Гадна шугамууд нь хуучирч муудан, нэвтрүүлэх чадваргүй болсноос  бөглөрсөн, мөн 14 хэсэгт цооролт үүссэн. Уг цооролт үүссэн хэсгүүд нь гагнуур авах боломжгүй, их хэмжээний зэвэнд идэгдсэн байдгийг мэргэжлийн хүмүүс тогтоосон.
Дараагийн тулгамдаж байгаа асуудал бол орон сууцны дахин төлөвлөлт юм. Дүүргийн хэмжээнд инженерийн хийцтэй 101 барилга байгууламж байна. 1956-1957 онд ашиглалтад орсон төмөр бетон суурьтай, тоосгон өрөгт, модон дам нуруу, хучилттай 2 давхар барилга 32 байна.  Энэ барилгуудыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаартай шийдвэрээр байнгын ашиглалтыг хориглосон байдаг. Юу юугүй нурах дөхсөн эдгээр байранд одоо ч олон иргэд аж төрж амьдарч байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал юм” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан