Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Хур тунадас, нойтон цас орж шуурна

Өнөөдөр /2018-05-09/ нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг  анхааруулж байна.
Зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс,  бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус,  Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар  15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан