Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Саруул хотхонд кран унагасан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав

Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн"-ийн барьж буй Саруул хорооллын барилгад кран унасан ноцтой осол өнгөрсөн сарын 16-нд гарсан билээ.  Барилгын кран унахдаа орон сууцны гадна талын зогсоол дээр байсан гурван машин дээр унасан. Азаар эдгээр машинд хүн байгаагүй. Барилгын краны жолооч гэмтэж эмнэлэгт хүргэгдэж байв. Энэ ослын талаар БХБЯ-наас судалж үзээд осол гаргасан компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн, гурван удаа осол гаргасан “Хандок” ХХК, лифтний засвар үйлчилгээний мэргэжлийн ажилчдгүй “Лагшра элеваторс” ХХК, тухайн барилга дээр ажиллаж байсан краны засвар үйлчилгээг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй “Жинлүүр их” ХХК, техникийн шаардлага хангаагүй лифт ажиллуулсан “Тиссен” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг  цуцлав. Мөн тухайн краны засвар үйлчилгээг хангаж ажиллаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн “Өнөр хүч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан