Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шаардлагынх нь хариуг өгөхгүй бол бямба гарагаас ажил хаяна гэв

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа энэ хоёрдугаар улиралд багтаан 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж өчигдөр жагссан.
Энэхүү жагсаалд ҮЭ-ийн гишүүн идэвхтэн, сонгуультнууд оролцсон юм. Улсын драмын эрдмийн театрын урд талбайгаас эхэлсэн жагсаал Эрүүл мэндийн яамын үүд хүртэл үргэлжилсэн. Мөн Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан шаардлага хүргүүлсэн юм.
Тус шаардлагад “Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах, Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох” гэжээ.
Тэд шаардлагынхаа хариуг ажлын гурав хоногт буюу энэ сарын 11-ны дотор ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаяна гэдгээ мэдэгдээд буй.
Жагсаалын үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эмнэлгийн асрагч сувилагч нар сард 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэлцдэггүй. Бүх эмнэлгийн сувилагчийн орон тоо дутуу, ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байдалтай байгаа. Сувилагч нар бүтэн 12 цаг хөл дээрээ зогсож, бусдын эрүүл мэндийн төлөө туйлдтлаа ажилладаг. Тэд зургаахан цаг унтаад эргээд л ажилдаа гардаг. Хүн хүчний дутагдлаас болоод 24 цаг ажиллах тохиолдол ч элбэг гардаг. Өнөөдрийг хүртэл эмч, эмнэлгийн ажилтнууд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж, тэвчсээр ирсэн. Тэд бол эзэмшсэн мэргэжил, эмнэлэгтээ, салбартаа чинхүү хайртай хүмүүс. Гэвч төр засгийн зүгээс удаа дараа аргацаасан хариу өгч, сүүлдээ бүр улс төржүүлж шоудаад, амьдрал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Яг байдагтаа байна. Тиймээс бид энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Сувилагч, асрагч нарын цалинг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй" гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан