Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/147 дугаар тушаалаар зохион байгуулж буй  Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ.
 Гамшгаас хамгаалах хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хууль, дүрэм, журам, стандартыг танилцуулах, улсын хяналтын байцаагчийн шийдвэрлэх үйл ажиллагаа болон гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга барилд сургах, шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагуудын гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.
  Сургалтаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил дүгнэх журам, зөрчлийн тухай болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зааврыг хэрэгжүүлэх талаар болон гал унтраах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын хэрэгсэл, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх талаар харилцан туршлага солилцож, мэдээлэл хийх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан