Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Эрүүл мэндийн ҮЭ-ийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг шаардаж байна

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 8-ны өдөр сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулсан. Энэ үеэрээ Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан шаардлага хүргүүлж, хариуг энэ сарын 11 буюу өнөөдрийн дотор авна гэдгээ уламжилсан ч хариу ирээгүй байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн Б.Мягмар шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлээгүй гэх шалтгаанаар Эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ-ыг төв талбай дээр өглөө хийлээ. Энэхүү суултад Шинжлэх ухааны салбарын байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан нэгдсэн байна.
Шаардлагадаа Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах, Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох гэх зүйлсийг багтаасан байсан юм.
Мөн шаардлагын хариутай зэрэгцээд “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвөрхангай аймагт эмнэлгийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр ҮЭ-ийн шахалтаар цалин нэмэхгүй гэсэн гэх мэдээлэл Эрүүл  мэндийн ажилтны ҮЭ-ийнхний дургүйцлийг хүргэсэн бололтой. Учир нь, тус ҮЭ-ийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээрт орохыг шаардаад буй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан