Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн салхи шуургатай

Салхитай газар хуурайшилттай байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр,  төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтайн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.  Өдөртөө 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 852 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан