Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
“Гэр бүлийн талаархи бодлого, эрхзүйн шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо

"Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрхзүйн шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх болон холбогдох газар хэлтсийн дарга нар, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Тус нээлттэй хэлэлцүүлэг нь гэр бүлийн өдрийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлж, хуулийн төсөлд тусгах гол зорилготой байлаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхий нийтээр 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн өдрийг анх тэмдэглэж эхэлсэн бол манай улс 2003 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг Гэр бүлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Энэ жил олон улсын гэр бүлийн өдрийг Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт болох “тогтвортой хөгжлийн төлөө энх тайван, шударга ёс болон хариуцлагатай, үр дүнтэй тогтолцоог бий болгох”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч, “Гэр бүл ба тэгш хүртээмжтэй нийгэм” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан