Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Засгийн газартай хамтын маргаан үүсгэхээр болжээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ МҮЭ-ийн холбооны шаардлагаар 05.15-нд үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй учир дахин завсарласан талаар мэдээлж байсан.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны 2 дугаар улиралд багтаан нэмэгдүүлэх саналын хариуг 2018 оны 5 дугаар сарын 21-ний дотор ирүүлэлгүй хэлэлцээр эхлүүлж, санал нэгдээгүй тохиолдолд тухайн өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэснийг Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдэгдсэн талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /05.17/ сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хурал Сүхбаатарын талбай дээрх ажил хаялтын өмнөх суулт дээр үргэлжилсэн юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар суулт хийж буй Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ШУА-ийн ҮЭ-ийн хорооны удирдлагууд, ҮЭ-ийн сонгуультнуудад эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцээр үр дүнд хүртэл үргэлжлүүлнэ гэв.
Энэ үеэр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг төр засаг, салбарын сайддаа үгээ дайлаа.
Тэрээр эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллахдаа 400 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Үүдэл эсийн хавдар оноштойгоор сүүлийн 5 сар эмнэлгээр явж байгаа. Хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй тул бусдын тус дэмээр хөл дээрээ босчээ. Өдгөө гурван хүүхэд, настай ээжийн хамт түрээсийн байр дамжин амьдарч байгаа гэдгээ уйлан хэлж, амь нас, амьдралыг нь аврахыг Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нараас хүслээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан