Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Унасан вагоны талаар УБТЗ албан ёсны мэдээлэл өгнө

ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр 16-17 цагийн үед "ДАРХАН 1" өртөөнд осолдсонтой холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгсөн билээ. Ингэхдээ нийт гадаад паркийн найман вагон замаас гарсан,  нэг вагоны ачиж явсан үр тариа асгарсан, нэг вагон хажуулдсан, зургаан вагон босоогоороо байдалтай байна гэж байсан юм. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэх мэдээлэл бий.
Харин энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр өнөөдөр хэвлэлийнхэнд дараахь мэдээллийг өгсөн. “2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 15.40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан вагон баруун тийш унаж ачиж явсан үр тариагаа асгасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын явцад хүний амь нас хохироогүй болохыг тогтоосон. Уг вагон нь замаас сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд найман чиглэлийн вагон баруун тийш хажуулдан унасан нь тогтоогдсон. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн.
Уг нь бол 2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар ойгоос төмөрзамын дэр мод бэлтгэхийг хориглосон байдаг аж. Үүнээс үүдэн дэр модыг солих ажил удааширсан гэх. 2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулсан ч олон километр замын дэр модыг сольж амжаагүй байсан гэж зарим эх сурвалж мэдээлж буй.
Ямартай ч дээрх осол юунаас болсон, ямар учир шалтгаантай болохыг “УБТЗ” ХНН-ээс 14:00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан