"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
“Аврагчийн гараас -Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт болжээ

Дорнод аймгийн Онцгой байдлын газраас санаачлан бүтээсэн “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт болсон байна. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр болон бүсийн төвүүдийн дарга, удирдлагууд оролцсон юм.
Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлсэн тус хөшөөг албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл