"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, МХЕГ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, СБД-ийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэнүүд ажиллаж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Их Дагина Дондогдулам хатны дурсгал”-ийн өнөөгийн байдалтай танилцаж дүгнэлт гаргасан.
Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/178 дугаар захирамжийг гаргаж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд байрлах Улсын Их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрөл авсан байсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг цуцлаад байна.
Цаашид ажлын хэсэг “Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлохоор ажиллаж байна.

0 Сэтгэгдэл