Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ

Энэ жилийг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
Эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоо чухал. Тиймээс орон сууцны хил хязгаарыг тогтоож, газрыг СӨХ-д ашиглуулснаар нийтийн орон сууцанд оршин суудаг иргэдийн амьдрах орчин сайжрах юм. Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 1034 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган нягталж, газар ашиглах эрх олгогдсон 499, эрх баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Нийт СӨХ-дод газар баталгаажуулах, гэрээний хугацааг сунгуулах, газар ашиглалтын нөхцөл байдлын талаарх иргэдийн саналыг ирүүлэх тухай албан тоот хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 260 гаруй СӨХ-ны хүсэлт, саналаа ирүүлснээс эхний 70 СӨХ-ны газрын эрхийг баталгаажуулах захирамж гарлаа. Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчид орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан илэрхийлэх боломжтой. Иймд орон сууцны оршин суугч иргэд уг ажилд идэвх санаачлагатай оролцож, саналаа тусгах, Сууц өмчлөгчдийн холбоодын зүгээс өөрийн харьяалалд байгаа орон сууцны байруудын орчны газрыг ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтээ Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ирүүлэх ёстой аж.
Хүсэлтдээ энэхүү аянтай холбоотой хийгдэх үйл ажиллагааны талаарх оршин суугч иргэдийн саналыг тусгах, мөн СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн орон сууцны орчны газрын кадастрын зураг, хорооны Засаг даргын санал зэрэг бичиг баримтыг хавсарган ирүүлснээр газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан