Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Ц.Сандаг-Очир:Өр үүссэн шалтгаан нь ус суваг, ДЦС үнэ тарифаа өсгөсөнтэй холбоотой

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн хуралдаанд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцуулав.
Багануур дүүрэг өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогоо 104 хувиар давуулан биелүүлж, энэ оны төвөлгөөний гүйцэтгэл ч сайн байгаа аж. Тус дүүрэгт энэ онд улс, нийслэлийн төсвийн болон дүүргийн ОНХС-ын хөрөнгө оруулалтаар нийт 8237.5 сая төгрөгийн төсөл хэрэгжих юм байна. 21 төсөл арга хэмжээнийн ажлын явц 50-60 хувьтай байгаа гэв.
Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгааг дурьдаад үүнийг шийдвэрлүүлэх саналаа ч хурлын үеэр танилцуулсан. Тухайлбал, төсвийн өр энэ оны 4 дүгээр сарын байдлаар 146.2 сая төгрөг, үүний тогтмол зардлын өр 109.9 сая төгрөг байгаа нь хангагч байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэл учруулж байгаа тул төсвийн тодотголд зайлшгүй нэмж тусгуулах саналтай байна. Өр үүсэх болсон шалтгаан нь дүүргийн ус суваг болон ДЦС үнэ тарифаа өсгөсөнтэй холбоотой гэдгийг тэрбээр тайлбарласан. Мөн дүүргийн Автожим ОНӨААТҮГ-т гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардалд олгодог санхүүжилтэд НӨАТ тооцож байгаа нь тухайн байгууллагад хүндрэл гарч, төсвөөс шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн рашаан, ус ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын ундны баталгаат эх үүсвэр, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээнд хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг тэрбээр саналдаа дурьдсан. Мөн тэрбээр газрын төлбөр, дуудлага худалдааны 30 хүртэлх хувийг дүүрэг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болох нь дүүрэгтээ их чухал болохыг хэлж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан