"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
МҮЭ-ИЙН ХОЛБОО САНГИЙН ЯАМНЫ ҮҮДЭНД ЦУГЛААН ХИЙЖ ДАХИН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 29-нд Сангийн сайд, ХНХЯ-ны сайдын байгуулсан төрийн албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг яаралтай гаргаж шийдвэрлүүлэхийг шаардан Сангийн яамны үүдэнд цуглаан хийлээ. Цуглааны үеэр хамтарсан ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат болон салбар хариуцсан ажилтнуудтай МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөл уулзав. МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Орон даяар олон мянган хүн цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа үед ажлын хэсэг нэн яаралтай шуурхай ажиллаж санал дүгнэлтээ өнөө маргаашгүй гаргах шаардлагатай байна. Бидэнд II улирал дуусахыг хүлээх боломж алга. Энэ долоо хоногтоо тодорхой шийдэлд хүрэх шаардлагыг тавьж байна. Яамдын төсөв доторх боломжийг цалин хөлсөнд дайчлахаас гадна нэмэлт эх үүсвэрүүдийг гаргаж, зарим хойшлуулж болох төсөл хөтөлбөр, хэмнэж болох зардлуудыг хэмнэх шаардлагатай байна. Мөн ОУВС-тай тохирсон хөтөлбөртөө зохих зохицуулалтыг хийж төсвийн тодотгол хийх шаардлагатай байна. МҮЭ-ийн холбооноос ОУВС-нд энэ талаар мэдэгдэл хүргүүлж хариуг шаардаж байгаа. Ажлын хэсэг санлаа Сангийн сайд болон бусад яамдын сайд нартай холбогдох салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагуудын хамт уулзаж бодит үр дүн гаргасан шийдлүүдийг цаг хугацаа алдахгүй гаргах хэрэгтэй байна” гэв. Харин хамтарсан ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат “Та бүхний шаардлагын дагуу байгуулагдсан ажлын хэсэг хэд хэд хуралдсан бөгөөд БСШУЯ, ЭМЯ-ны төсвийн боломжийг төв орон нутаггүй нарийвчлан судалж байгаа учир цаг хугацаа шаардаж байна. Зарим газарт эх үүсвэр харьцангуй боломжтой ч, зарим газар ялангуяа хөдөө орон нутагт боломж хязгаарлагдмал байна. Өнөөдөр үдээс хойш ажлын хэсэг хуралдаж дахин тооцооллыг хийж сайд нарт танилцуулахад бэлдэнэ. ОУВС-тай бид олон удаа уулзаж улс орон санхүүгийн хувьд дампуурлаа зарлах хүнд үед хөтөлбөрт хамрагдсан. Одоо тодорхой нөөц боломжийг судалж дахин тэдэнтэй зөвшилцөж шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн юм. Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс судалсан санал дүгнэлтээ яаралтай салбарын сайд нарт танилцуулж Засгийн газрын хуралд оруулахаас өмнө МҮЭ-ийн холбоонд танилцуулж зөвшилцөхөөр боллоо. МҮЭ-ийн холбооны зүгээс Ажлын хэсгийн санал дүгнэлт гарч тодорхой үр дүнд хүртэл Сангийн яам, ХНХЯ-ны өмнө жагсаал цуглааныг хийж ажиллахаа энэ үеэр албан ёсоор мэдэгдлээ. Мөн МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэгт орсон БСШУЯ, ЭМЯамдаас шалтгаалсан тооцоо судалгааг яаравчлах, санал дүгнэлт өгөх зорилгоор тухайн салбарын ҮЭ-ийн холбоодыг давхар шаардаж, тэмцлийн арга хэмжээ зохион байгуулахыг чиглэл болголоо.

0 Сэтгэгдэл