Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажил орон даяар явагдаж байна

УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан.
Энэ дагуу малын өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үүлдэр угсааг сайжруулах  технологийн ажил орон даяар үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал, Орхон аймагт мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гүйцэтгүүлэхээр одоогоор найман мал эмнэлэгтэй гурвалсан гэрээ байгуулаад ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2018 онд 9 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 55 мянган толгой мал хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 11,7 мянган толгой бог малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулжээ.
     ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас ирсэн хуваариар Орхон аймгийн 715 өрхийн 30,7 мянган мал, амьтныг малын өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ёстой. Одоо энэ ажил 50 хувьтай явагдаж байна. Мөн Орхон аймагт малын сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна. 4000 гаруй малын сэг зэмийг устгаж, нийт 137 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн мал сүргийг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 3,2 мянган малыг туулгалтад, боловсруулалтад 30,5 мянган мал хамруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан