Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Ногоон бүсийн хөхтөн амьтдын тоо толгой нэмэгджээ

Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн нутаг дэвсгэрийн хөхтөн амьтдын тоо толгойд мониторинг хийхэд Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалтад орсон халиун буга 19.5 хувиар, нэн ховор амьтны жагсаалтад орсон баданга хүдэр 40 хувиар, бор гөрөөс 15 хувиар тус тус өсчээ. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ 5 жил тутам тооллого явуулдаг. Одоогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 51 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдээд байна. Хөхтөн амьтдын тоо толгойн өсөлтөд биотехникийн арга хэмжээг тогтмол явуулж буй, байгаль хамгаалагчдын хяналтын техник тоног төхөөрөмж сайжирсан, хууль бус ангийн эсрэг эргүүл шалгалтын ажил идэвхжсэнтэй болон гэмтэж бэртсэн амьтдыг мэдээлэх, хамгаалахад иргэдийн оролцоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан