Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн Өргөө амаржих газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 77 дугаар зарлиг гаргаж, Нийслэлийн Өргөө амаржих газрыг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Одонг өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Өргөө амаржих газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлгийн ажилтнуудад хандан “Өргөө амаржих газрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, мөн Монголын Эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, эсэн мэнд амаржуулах үйлсэд оруулсан Өргөө амаржих газрын үе үеийн нийт ажилтан албан хаагч, эмч сувилагч, асрагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байна” гээд эмнэлгийн хамт олонд амжилт хүслээ.
Нийслэлийн Өргөө амаржих газар нь 1928 оны дөрөвдүгээр сарын 28-нд үүсэн байгуулагдсан Монгол Улсын анхны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эх нялхасын байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Өргөө амаржих газар нь Монгол Улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг, 240 ортой эх барихын тасаг, 23 ортой нярайн тасаг гэсэн нийт 390 ортой, 480 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна.
Нийслэлийн Өргөө амаржих газарт Монгол Улсын 1 сая дахь иргэн 1990-ээд онд, хоёр сая дахь иргэн 1997 онд, гурван сая дахь иргэний үе чацуутнууд 2015 онд мэндэлжээ. Мөн Монгол Улсын найман хүн тутмын нэг, Улаанбаатар хотын гурван хүн тутмын нэг нь 1-р ууган амаржих газар буюу өнөөгийн Нийслэлийн Өргөө амаржих газарт мэндэлсэн байна. Эмнэлэг үйл ажиллагаа явуулж ирсэн өнгөрсөн 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эхийг эсэн мэнд амаржихад нь тусалж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ.
0 Сэтгэгдэл
























