Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20 га талбай ойн түймэрт өртжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газарт гарсан  түймрийг ОБЕГ-ын алба хаагчид цурманд оруулсан ч зүүн урд хэсгээсээ дахин ассан тухай урд мэдээлсэн билээ. Уг түймэр  шиврээ бороонд унтарч   захаараа бага зэрэг уугиж буй аж. Түймэр гарсан хэсэгт унанги ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийж байгаа аж.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг хэмээх газарт ойн түймэр асчээ. Энэ газар сумын төвөөс зүүн зүгт 115 км-т оршдог. Уг түймэрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийт 20 га талбай түймэрт өртжээ.
 Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Харгайтын хэрц”хэмээх  газарт Улсын хилийн 92 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарчээ. Энэ газар сумын төвөөс баруун хойд зүгт 130 км оршдог аж. Түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн 15 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 65 хүн, 6 автомашинтай ажиллаж бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан