Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн түвшинг тогтоожээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын чиглэлд их болон дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт хийжээ. Үүнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан аж. Монгол Улсын Автотээврийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын стандартууд болон Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шалгах хүрээнд дараах чиглэлээр шалгалтыг явуулсан байна. Үүнд:
1.Материаллаг бааз
2.Нийтийн тээврийн үйлчилгээний байдлыг шалгажээ.
Шалгалтын нэгдсэн дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлгээг  “Тэнүүн-Огоо 3 дугаар бааз” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, “Трансбус” ХХК, “Блюбус” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Эмсид” ХХК-уудад авлаа. Уг шалгалтаар 13 байгууллага “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн бол “Морь барьдаг” ХХК  нь “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдсэн “Аз сервис” ХХК “Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй” үнэлгээ авсан байна. “Хангалтгүй” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл шаардлагыг хангахгүй” дүгнэгдсэн байгууллагуудад арга хэмжээ авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан