Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Бямба гарагт хуучин эд зүйлсээ бэлэглэж болно

Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт Улаанбаатар хотын 9 дүүрэгт болно. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Хоггүй монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам, “Одонтой ээжүүд” группын төлөөлөл А.Мягмардолжин нар мэдээлэл хийлээ. Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм. Өдөрлөг бямба гарагийн 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт дараах байршлуудад болох юм.

Баянзүрх дүүрэг - 55-р дунд сургуулийн талбайд
Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолборт
/Ачлал их дэлгүүрийн зүүн талд/

Сонгинохайрхан дүүрэг - СХД-ийн ЗДТГ-ийн өмнөх талбайд
Сүхбаатар дүүрэг - Монгол 3-р дунд сургуулийн талбайд
Хан-Уул дүүрэг - Ажилчны алдар талбайд /19-ийн автобусны буудал/
Чингэлтэй дүүрэг - Барилгачдын талбайд
Багануур дүүрэг - Нацагдоржийн талбайд
Багахангай дүүрэг - БХД-и өмнөх талбайд
Налайх дүүрэг - Налайх дүүргийн соёлын ордны 2 давхарт
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан