Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Иргэд болгоомж алдаж түймэр дэгдсээр байна

Хуурайшилт ихтэй тул иргэдийг хөдөө орон нутагт анхаарал болгоомжтой зорчиж татсан тамхи, түлсэн галаа бүрэн унтрааж түймрийн аюулаас сэрэмжилж явахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа. Гэвч орон нутагт түймэр гарсаар байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт гурван түймэр асчээ. Тус сумын Атар багийн нутагт Цүүцийн зүүн салааны Хараа толгой гэдэг газарт гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн ажиллаж цурманд орууллаа. Тэд түймрийг бүрэн унтрааж багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгчээ. Түймэрт нийт 1.5 га талбай шатсан байна.
Үүнээс гадна Байшинт-Уул гэдэг газарт бас түймэр асч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 10 иргэн ажиллаж цурманд оруулжээ. Одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 10 га талбай шатжээ.
Мөн Тариахтай багийн Харцайн-Их өтөг гэдэг газарт ой, хээрийн түймэр гарав.
Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 25 иргэн уг түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн Бодийн хөтөл гэдэг газарт хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 4 иргэн ажиллаж бүрэн унтраагаад байна. Түймэрт 10 га талбай шатсан аж.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газарт гарсан ойн түймрийг бүрэн унтрааж дуусчээ. Одоо Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтарч шатсан талбайг цэвэрлэж байна. Харин бороо орсон тул цэвэрлэгээ хийхэд хүндрэл учирчээ. Урьдчилсан байдлаар түймэрт нийт 23922 га талбай шатсан байна.

0 Сэтгэгдэл