"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
“Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ “Монголын Морин Спорт Уяачдын Холбоо”-той санамж бичиг байгууллаа
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын морин спорт уяачдын холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын морин спорт уяачдын холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний их баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морины бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан морьдыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, МНЦ-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангахад орших юм.
0 Сэтгэгдэл
























