Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочдыг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Чи Гуохуа болон тус хотын төлөөлөгчид байлцлаа. Уулзалтын үеэр хоёр тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэлэхдээ “БНХАУ-ын хотууд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд ихээхэн ач холбогдол өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж, энэ удаагийн хуралд нийт 4 хотоос 18 төлөөлөгч, IGDP олон улсын байгууллагаас 3 төлөөлөгч, Хятадаас нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллаж байна. БНХАУ-ын хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр, харилцан туршлага судлах, суралцах боломжтой эдийн засаг нь маш хурдацтай хөгжиж байгаа улс юм. Таны энэ удаагийн айлчлал Зүүн хойд Азийн хотын дарга нарын цаашдын үйл ажиллагаа болоод хоёр хотын цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ

0 Сэтгэгдэл