"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа
Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ
Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
”УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ”


Монголын худалдаачдын холбооноос тэдэнд тулгамдаж буй төрийн болон өрийн дарамт, өдрийн зээлийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа "Их хурлыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ. Худалдаа үйлчилгээ эрхлэх нь зөв амьдрахыг хүссэний илэрхийлэл мөн. Бид эх орондоо ядууралгүй, эрүүл энх амьдрахыг хүсч байна. Бидний хүслийг төрөөс дэмжиж, хамтран ажиллахын оронд амьдралд нийцээгүй хууль, стандарт гэгч худалдаачдын сонирхлыг харгалзахгүйгээр тогтоож, түүнийгээ мөрдүүлэхээр олон шат дамжлага бүхий хүнд суртлыг бий болгож, авлига хээл хахууль, торгууль, шийтгэл гэх нийгмийн сөрөг мэдэгдэлд шантарч байна.
Төрөөр өрөвдүүлэх гэсэнгүй, гагцхүү бидэнд бүү саад болооч. Худалдаачдын 80-90 хувь нь өдрийн зээлийн дарамтанд орж байна. Худалдаачдад зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар муудаж, ажилгүйдэл ихсэхийн хэрээр худалдаа наймаа, ашиг орлого багасаж байгаа нь худалдаачдын тулгамдсан асуудал юм.
300,000 гаруй худалдаачин байгаа тэдний 70% нь өрийн дарамтанд, 80% нь төрийн дарамтанд худалдаа наймаа хийж байна" гэв.
"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ны тэргүүн Н.Батцэцэг "13 гудамжийг ТҮЦ-ээс чөлөөлөх асуудал яригдсан, энэ дундаас амьдралынхаа төлөө тэмцэж байгаа ТҮЦ ашиглагчдыг ялгах хэрэгтэй. Мөн прокурорын бичиггүй цагдаа гэх хүмүүс ирээд ТҮЦ хүчээр ачиж, эвдэж байна. ТҮЦ-дээ оруулсан хөрөнгийн хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна" гэв.
Монголын худалдаачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс "Бидний зүгээс төрд долоон шаардлага тавьсан ч хариу алга байна. Өдрийн зээлний, мөнгө хүүлэгч нарын дарамтанд өртсөн худалдаачид өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа. Мөн мөнгө хүүлэгчдийн системд орж байгаа нь бидний буруу ч яагаад энэ зээлийг авах хэрэгцээтэй болсон тухай анхаарч үзэх хэрэгтэй. Өдрийн зээлээс болж амь насаа алдаж байгаа, гэр бүлээсээ салж байгаа худалдаачдын тоо нэмэгдэж байна" гэлээ.
0 Сэтгэгдэл
























