Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-нд эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16, 19, 21-нд болно. Шалгалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн хурлын танхимд зохион байгуулах юм байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь шалгалтын дүрэм, журам болон зохион байгуулалтын талаарх зөвлөгөө, мэдээллийг 21 аймгийн салбар зөвлөлүүдэд цахим хурлын үеэрээ өгсөн байна.

Ерөнхий шалгалтыг гурван чиглэлээр өгөх бөгөөд эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноотой.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ. Нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалт /тухайн  албан тушаалын / өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан