Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна

-Нөөцийн махыг килограмм тутмыг 13,000-15,000 төгрөгөөр худалдаална-

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн мах бэлтгэсэн гэрээт аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл 1400 тонн махыг үе шаттайгаар шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, 05 дугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална.

Байршил:

• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,

• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,

• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,

• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,

• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,

• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

Мөн ирэх лхагва гаргаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан