Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
​Дугаарын хязгаарлалтай өдөр машинаа унасан ч торгох хууль байхгүй

 

Хотын түгжрэлийг бууруулах үүднээс авто машины улсын дугаарын сүүлийн тоогоор нь долоо хоногт нэг удаа хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Тодруулбал, 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан “Түгжрэлгүй Улаанбаатар” төслийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын сүүлийн тоогоор нь хязгаарлахаар болсон юм.  Өөрөөр хэлбэл авто машиныхаа улсын дугаарын сүүлийн тооноос хамааран долоо хоногийн ажлын өдрүүдийн аль нэгэнд нь тээврийн хэрэгсэлгүй зорчиж байгаа.

Хэрвээ  хязгаарласан дугаартай машин хөдөлгөөнд оролцвол цагдаа нар торгох арга хэмжээ авдаг. Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол торгоно гэсэн заалт Эрүү болон Зөрчлийн хуульд зааснаар хэрэгждэг юм байна. Өөрөөр  хэлбэл, торгох гэдэг нь Эрүү болон Зөрчлийн хуулиар шийтгэгддэг гэдгийг хуульчид хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Эрүү болон Зөрчлийн хуульд дугаарын хязгаарлалттай холбоотой заалт ороогүй байгааг Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нийгмийн сүлжээгээр дамжуулж мэдээлсэн. 

Тэгэхээр тээврийн цагдаагийнхан дугаарын хязгаарлалтай өдөр хөдөлгөөнд оролцсон иргэдийг хуульд заагаагүй үндэслэлээр  торгож, торгуулийн мөнгө авсаар байгаа нь хэр шударга юм бэ. Иргэд 2012 оноос хойш хуульд заагаагүй үндэслэлээр торгуул төлсөн болж таарч байна. Дугаарын хязгаарлалттай холбоотой торгох зохицуулалтыг одоо яригдаж байгаа Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар оруулж ирж байгаа аж.

Авто машины  улсын дугаараар хязгаарлалт хийх шийдвэрийг  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас гаргасан хэдий ч хэрвээ хязгаарласан өдөр хөдөлгөөнд оролцвол торгох хуулийн заалт байхгүй гэсэн үг. Хүний үндсэн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана гэж Үндсэн хуульд заасан байдаг. Уг үндэслэлээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын дугаарын хязгаарлалтын журмыг шүүх хүчингүй болгосон байжээ. Гэтэл өдийг хүртэл тээврийн цагдаагийн албан хаагчид дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцлоо гэж иргэдийг торгож байгаа нь хуулиа мэдэхгүй иргэдийнхээ халаасыг тэмтэрч байгаа хэрэг юм.

Энэ өдрүүдэд НИТХ долоо хоногт хоёр удаа авто машины улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах асуудлыг хэлэлцэж байна. НИТХ-аас уг саналыг дэмжсэн ч өнөөгийн дагаж мөрдөж байгаа Эрүү болон Зөрчлийн хуульд дугаарын хязгаарлалтай өдөр машинаа унасан ч торгох заалт байхгүй гэдгийг иргэддээ сануулж хэлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан