Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Дэлүүн сум Эрэн хайх, аврах бүлэгтэй боллоо

Хүн ам, малын тоогоороо Монгол Улсын томоохон сумдын нэг болох Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор тус аймгийн Цэнгэл суманд өнгөрсөн зургадугаар сард Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийг байгуулсан бол Дэлүүн сум ийнхүү ард иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллах Эрэн хайх, аврах бүлэгтэй боллоо.

Дэлүүн сум 5594,9 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 9400 гаруй хүн амтай. Манай орны баруун хязгаарт, Алтайн өндөр уулсын дунд оршдог.

Аймгийн төвөөс 150 км, Улаанбаатар хотоос 1700 орчим км зайтай, 549.1 мянган га нутаг дэвсгэртэй, Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай, баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг.

Байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн амын суурьшил ихтэй энэхүү суманд зам даваа хаагдах, автомашинтайгаа цасанд суусан гэх дуудлагууд иргэдээс их ирдэг.

Бээлийн даваа, Улаагчны даваа, Бураатын даваа зэрэг томоохон зам, даваа хаагдахад хүнд даацын механизм /ковш/ дутагдалтай байгааг бүлгийн дарга, дэслэгч А.Асанбек хэлж байлаа. 

Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дэлүүн сумын Засаг дарга А.Ахылбек, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга болон сум, орон нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан