Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт зохион байгуулна НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нээж хэлсэн үгэндээ "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах гол баталгаа юм. Цаашид шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтныг бэлтгэхэд онцгой анхаарч, шинэлэг санал санаачилгуудыг эрэлхийлж ажиллахаа дурдав.

Сургалтын зорилго нь Шүүхийн үйлчилгээ, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хариуцлага болон хэргийн оролцогч иргэд, олон нийттэй харилцах талаарх чадварыг нэмэгдүүлэх, чиг үүргээ үр нөлөө, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай ахисан түвшний мэдлэг, ур чадвар олгоход чиглэлээ.

Сургалтыг Монгол лектор төвийн лектор Б.Мөнхцэлмэг "Эерэг хандлага”, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын ахлах референт Т.Наранбат "Ёс зүй, суртахуун, мораль”, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй”, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн багш А.Даваа "Шударга ёс тэгш байдал”, Сэтгэл судлалын төвийн захирал Б.Ууганцэцэг "Ажлын байрны сэтгэл ханамж, Ажлын байрны стресс менежмент” сэдвээр дасгал ажил хийлгэж, харилцан ярилцуулж өвөрмөц хэлбэрээр сургалтыг удирдан явууллаа.

Түүнчлэн Азийн сангийн төлөөлөгч Баянмөнх "Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгааны дүн”-г танилцуулж, "Шударга ёс, тэгш байдал”-ын талаар багийн дасгал ажил дээр ажиллуулав.

Тус сургалтад Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын, Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын, Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын, Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газрын, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын, Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын, Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын нийт 97 захиргааны ажилтнууд хамрагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан