Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махны жинхэнэ хулгайч хэн бэ

Дорнод аймгийн засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгчөөр (2017-2024) он хүртэл ажилласан, ХХААХҮ-ийн сайд асан М.Бадамсүрэнгийн найз М.Бас-Эрдэнийн эзэмшдэг "Чойбалсан групп" ХХК, "Багануур махмаркет" ХХК,  гэх хоёр компани Нийслэлийн нөөцийн махны 37 хувь буюу 1.8 мянган тонн махыг бүрдүүлэхээр гэрээлжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тонн мах зах зээлд нийлүүлээгүй байна.

Тодруулбал, "Багануур махмаркет" ХХК, "Чойбалсан групп" ХХК гэх хоёр компани Нийслэлийн нөөцийн мах бүрдүүлэх есөн компанийн хоёр нь. Уг компаниуд 2012-2013 онд байгуулагдсан, эцсийн өмчлөгч нь М.Бас-Эрдэнэ.

"Чойбалсан групп" ХХК нь Зоогийн газрын үйлчилгээ, Зочид буудал, Жимс, жимсгэнэ тариалах, Фермерийн аж ахуй, Төмс, хүнсний ногоо тариалах, Гадаад худалдаа, Мал аж ахуй, Мах боловсруулах үйлдвэр, Мал эмнэлгийн үйлчилгээ, Олон улс, хот, аймаг дотор авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй бол "Багануур махмаркет" ХХК нь Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Фермерийн аж ахуй, Мал аж ахуй, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлтэй. Төрийн олон тендерт авч, ажил гүйцэтгэж байсан компаниуд аж.

М.Бас-Эрдэнийн хувьд 2024 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ 450 сая төгрөгийн автомашин, 293 саяын орон сууц, 18 сая төгрөгийн газар, 80 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Мөн дээр дурдагдсан хоёр компаниас гадна, Чойбалсан констракшн ХХК, Гантиг Эрдэнэ Констракшн ХХК, Дорнод Мийт ХХК, Дорнод мах маркет ХХК, ДММ хамтын мах бэлтгэл Хоршоо, Вэст пойнт ХХК-д хувьцаа эзэмшдэг байна. 

Ташрамд дурдахад, 2021 оны долдугаар сарын 21-нд  Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан зам тээврийн ослын хэрэгт түүний хүү Б.Дөлгөөн холбогдож байсан талаар мэдээлж байсан.  Тухайн үед “Harrier” маркийн автомашинаар 18 настай иргэнийг мөргөж, хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан гэх мэдээлэл гарч байсан. Мөн түүнийг Хөх хот дахь Консул асан, сошиал нөлөөлөгч  Д.Мөнх-Эрдэнэтэй ойрын холбоотой гэх мэдээлэл бий.

Энэ бүхнээс харвал Ерөнхий сайд Н.Учрал-ын эрэн хайж буй 2500 тонн махны 72 хувь буюу 1.8 мянган тонн мах хаана байгааг олоход төдийлөн хэцүү биш бололтой. Учир нь уг хэмжээг нийлүүлэх үүрэг хүлээсэн М.Бас-Эрдэнийн хоёр компани өнөөдрийг хүртэл нэг ч тонн мах нийлүүлээгүй байна.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан