
Завхан аймгийн Засаг даргын захирамжаар “Баг-116” арга хэмжээг сумдад хэрэгжүүлж байна. Энэ амралтын өдрүүдэд Отгон сумын Буянт, Баянбулаг, Бадрал, Соёл, Онц, Хужирт багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхзориг нар оролцлоо.
Багийн иргэд, малчид “Баг-116” арга хэмжээний эрүүл мэндийн бүх төрлийн үзлэг, шинжилгээнд идэвхитэй хамрагдаж байна.
Мөн Татвар, даатгал, газрын асуудал, Хөдөлмөр, халамж, Хүүхэд, гэр бүл, Улсын бүртгэлийн үйлчилгээнүүдийг авч байна.
Түүнчлэн ХЖТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзэж, Тогоочдын холбооны зөв хооллолтын сургалтад хамрагдаж байгаа юм.
“Баг-116” арга хэмжээ 8,9-ний өдрүүдэд Шилүүстэй суманд, 10,11-ний өдрүүдэд Цагаанчулуут суманд, 13-ны өдөр Эрдэнэхайрхан суманд үргэлжилнэ.



























