Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний их сурын харваа өнөөдөр (2026.07.09) эхэллээ.
Энэ жилийн Үндэсний их сурын харваа өнөөдөр буюу долоодугаар сарын 9-ний өдөр хана харваагаар эхлэн 12-нд товх харваагаар өндөрлөнө. Энэ жилийн баяр наадамд Үндэсний их сур харваанд 850 харваач, 93 баг оролцож байна.
Үндэсний их баяр наадамд нийт 1800 орчим харваач цэц мэргэнээ сорьж өргөн дэлгэр үргэлжилж байна.
7 дугаар сарын 5-6 өсвөрийн сур харваанд 420,
7 дугаар сарын 7-нд Урианхай сур харваанд 300,
7 дугаар сарын 8-нд Буриад сур харваанд 300 харваач
7 дугаар сарын 9-12-нд Үндэсний их сур харваанд 850 тус тус оролцож байна.
Эх сурвалж: Үндэсний сур харваачдын холбоо

























