Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ

"Монгол Улсын түүх (XX-XXI зуун)" таван боть бүтээл мэндэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 29 энэ баасан гарагт тохиож буй. Эл өдөр 12.00 цагт "Монгол Улсын түүх (XX-XXI зуун)" таван боть бүтээлийн нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно.
Соёл урлаг

Тал нутаг, цэнхэр тэнгэрээр "тайз" хийсэн Морин хуурын чуулга
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр /2023.11.14/ тохиож байна. Жил бүр уламжлалын дагуу Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулдаг. Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгоогүй, алгасч байжээ. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн юм.
Соёл урлаг

"Трио" кино 19 дэх шагналаа хүлээн авчээ
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа "Free Speech Film" олон улсын кино наадмаас 19 дэх навчаа хүлээн авчээ. Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна.
Соёл урлаг

KHARKHORUM фестиваль 11-р сарын 3-4-нд болно
Kharkhorum Visual art & Music festival ирэх сарын 3,4-ний өдрүүдэд AIC Steppe Arena - Мөсөн Өргөөд SPIRITS сэдвийн дор болно. Уг фестивалийг олон хүн электроник хөгжмийг визуал дүрслэлтэй хослуулан хөгжим сонирхогч залууст шинэлэг, содон зүйлс үзүүлэхээр зорьж буй гэдгээр нь мэддэг. Kharkhorum нь жилд хоёр удаа зохиогддог бөгөөд энэ удаад хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа болох гэж байгаа нь энэ юм.
Соёл урлаг

Л.ГАЛМАНДАХ САНТАЙ ХАМТРАН “Л.ГАЛМАНДАХ 70” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын Гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандахын 70 насны ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээл, хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, Монголын хүүхдийн дууны судалгааг гүнзгийрүүлэх, хөгжмийн багш нар болон залуу судлаачдын судалгааны ур чадварыг дэмжих зорилгоор нийслэлийн Боловсролын газар, Л.Галмандах сантай хамтран “Л.ГАЛМАНДАХ 70” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Соёл урлаг

Чингис хааны музейд 7 метр өндөр баримал суурилуулж байна
Чингис хаан үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, шинэ үзмэрээр баяжуулах дэглэлтийн ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6,3 метр өргөн, 7 метр урт хэмжээтэй Чингис хааны шүтээн барималыг суурилуулах, заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.
Соёл урлаг

"Бидний дуранд Монгол Улс" үзэсгэлэн нээгдлээ
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнд нийгэмлэгийн гишүүдийн 40 гаруй бүтээлүүд багтсан бөгөөд Б.Баяр, Д.Октябрь, С.Нацагдорж, Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган, Г.Батсүх, Ш.Төмөрсүх зэрэг нийт 20 уран бүтээлчийн бүтээлийг дэлгэжээ. Тус үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хоёр давхарт үзэж болох юм.
Соёл урлаг

Д.Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа” яруу найргийн анхдугаар наадамд оролцох найрагчид тодорлоо
Дорнын их яруу найрагч, "Эрээнцав"-ын хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа” яруу найргийн анхдугаар наадамд дараах 20 найрагч яруу найргийн наадамд оролцох эрхтэй болсон байна.
Соёл урлаг

Гэгээн муза-2023: "Инээмтгий хүн" гол номинациудад тэргүүлэв
Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза" олон улсын наадам энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор 17 дахь удаагаа өчигдөр/2023.09.17/ болж, шилдгүүдээ тодрууллаа. Уг наадмыг анх нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаад 10 дахь наадмаасаа олон улсын наадам болсон билээ. Энэ жилийн хувьд их онцлогтой. Учир нь Говийн V ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой тохиож байгаа учраас тус ойн хүрээнд наадмаа зохион байгуулахаар шийдсэн гэнэ.
Соёл урлаг

34 дэх удаагаа номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна
Үндэсний номын баяр 34 дэх удаагаа номын баярын гурав дахь буюу сүүлийн өдөр өнөөдөр /2023.09.17/ Д.Сүхбаатарын талбайд тохиож байна. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн удаагийн номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой.
Соёл урлаг


































