Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Б.Жаргалан илүүрхэж, А.Адъяасүрэн “өвдөг шороодлоо” АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд шинэ салхи сэвэлзээгүй долоон жил болжээ. Хэд хоногийн өмнө нэр дэвшигчдийг танилцуулахад уламжлалаараа магтаал, шүүмжлэл өрнөв. Жишээлэхэд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгтэй холбогдуулан шүүмжлэх хүмүүс цөөнгүй.А.Адъяасүрэн АЭХ-г удирдахад хүрвэл АН-ыг муухай харагдуулна гэх өнцгөөс хандсан байхыг үгүйсгэхгүй. Харин нэр дэвшигч "элийрэгч" буюу Ц.Уянгыг энэ удаагийн сонгуулийн “шинэ” дүр төрх гэж тодорхойлж болохоор. Түүнийг АН-ын лидерүүд дэмжиж байр сууриа илэрхийлсэн нь онцлууштай. Эрүүлээр харсан ч тэр, АН-ын ирээдүйг харсан ч тэр Ц.Уянгааг хамгийн зөв сонголт гэж харах хүн цөөнгүй байлаа. Өөр өнцгөөс харвал АН, түүнчлэн Б.Пунсалмаа, Н.Одонгуа нар АН дахь 1980-аад оны төлөөлөл бөгөөд салбартаа чадалтай, мэдлэгтэй бүсгүйчүүд. Нэр дэвшигч Б.Жаргаланг АН-ын дарга Л.Гантөмөр зүтгүүлж буй гэдэг яриа ор хоосонгүй. Улс төр
Ерөнхий сайд дулааны станцуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймагт ажиллав. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцжээ. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулав. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэдгийг хэлэв. Улс төр
Хамгийн их уншсан