“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Хөрсний бохирдол, нүхэн жорлонг бууруулах ажлууд, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээлэл сонслоо

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.07/ 15 цаг 15 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улс төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав.
Улс төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа
“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Улс төр

ТБХ:Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.06) хуралдаан 10 цаг 37 минутад, гишүүдийн 63 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төр

10 их наядын төлөвлөгөө “аюул” дагуулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.05/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
• Коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, Улсын онцгой комисс /УОК/-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүсийн танилцуулга
Улс төр

Гэр оронгүй иргэдийг 2-3 хоногт багтаан нэн даруй вакцинжуулах үүрэг өглөө
Шадар сайд албан өрөөндөө ЭМ-ийн сайд С.Энхболд, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нарын албаны хүмүүстэй хуралдан, вакцинжуулалтыг хорих саатуулах байран дахь иргэд, асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд, гэр оронгүй иргэдийг 2-3 хоногт багтаан нэн даруй хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өглөө.
Улс төр

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:Нийтийн тээвэрт халуун хэмжигч байрлуулах, ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр "КОВИД-19" цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БХ-ын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нартай уулзаж үүрэг чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Улс төр

Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад нэг саяаас 500 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Улс төр

Засгийн газар:04 дүгээр сарын 03-18-нд дараах салбаруудын үйл ажиллагааг хязгаарлана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив
Улс төр

УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй байх санал орууллаа
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй.
Улс төр































