Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг есдүгээр сарын 15 хүртэл сунгах санал гаргалаа
Улсын онцгой комиссын 07 дугаар сарын 28-ны өдөр болсон хуралдааны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Тэгвэл өнөөдөр болсон УОК-ын ээлжит хуралдаанаар дээрх хугацааг есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал гаргаж, УОК-ын гишүүд ч дэмжсэн байна.
Улс төр

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:15 цагт Буянт-Ухаад газардана
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай.
Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирнэ.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан.
Улс төр

Г.Занданшатар:Ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн заалтыг Ерөнхийлөгч ч санаачлаагүй, УИХ ч батлаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.
Улс төр

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Д.АМАРБАЯСГАЛАНГ ТОМИЛЛОО
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын албаны даргаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томиллоо.
Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай.
Улс төр

Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Улс төр

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга БХЯ-нд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв.
Улс төр

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.
Улс төр

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Элсин сайдтай уулзаж хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын талаар санал солилцлоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Солонгос хоёр орны дипломат харилцаа үүсч, хөгжсний 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлууд болон бусад хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.
Улс төр

Kобайши Хироюки: Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобайши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцлоо.
Улс төр

Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарууллаа
- КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ –
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн 8 дугаар сарын 14-ний өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Улс төр

Дэд сайд Б.Мөнхжин Британийн Элчин сайд Ф.Малоунтай уулзлаа
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Улс төр

“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол, “Эхийн алдар” одон гардууллаа.
Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг найм, Хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.
Улс төр































