НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Германы БХЯ-наас Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ
ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Улс төр

Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна.
Улс төр

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 иргэн эх орондоо ирнэ
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм.
Улс төр

Энэ сард 2300 гаруй иргэнийг гадаадаас татан авна
Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож, хэлэлцэн шийдвэр гаргав.
Улс төр

УИД-Т ГАРСАН ГАЛЫН ШАЛТГААН, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ҮҮРЭГ ӨГӨВ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв.
Улс төр

УОК маргааш өглөө 10:00 цагт хуралдана
Маргааш буюу 6 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт Улсын Онцгой комисс хуралдахаар болжээ. КОВИД-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал, Гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл, Төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Улс төр

Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд өнөөдөр байранд орох БАТЛАМЖ-аа гардан авна
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Улс төр

Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг өөрчиллөө
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг тус дүүргийн шүүхийн шүүгч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт хэлэлцлээ.
Улс төр

Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны 06 дугаар сарын 08 буюу даваа гарагийн 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Улс төр

Сидней-Улаанбаатарын нислэгийн хөөрөх хуваарьт өөрчлөлт оржээ
МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 6 дугаар сарын 6-нд Сиднейд төлөвлөсөн цагаараа буужээ.
Харин 6 дугаар сарын 7-ны 19.05 цагт хөөрөх хуваарьтай Сидней-Улаанбаатарын нислэг нь 6 дугаар сарын 8-ны өглөө 7.00 цагт болон хойшлогдсоныг МИАТ компаниас мэдэгдэж Австрали дахь ЭСЯ-ныханд зорчигчдод зарлаж өгөхийг хүссэн байна.
Улс төр

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 06 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу.
Улс төр































