НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад айлчлал хийж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар өнөөдөр тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.
Улс төр

М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц сайн байна
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.
Улс төр

ЖДҮХС-гаас 1,429 аж ахуйн нэгж, 1,323 иргэн зээл хүссэн байна
Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй олгох зээлийн төсөл хүлээн авах ажиллагаа 05 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд амжилттай зохион байгуулагдлсан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг нар мэдээлэл хийлээ.
Улс төр

Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан.
Улс төр

“Хааны Эрэлд–2019”-д АНУ болон Монгол Улс оролцохоо мэдэгдлээ
Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны 06 сарын 14-нөөс 28-ны хооронд явагдах Хааны Эрэлд 2019 сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт Хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгдлээ.
Улс төр

Шүүхээс Д.Эрдэнэбилэгийг суллахгүй гэжээ
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн сарын 28-нд 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргасан.
Улс төр

Аудитын тайланг өргөн барилаа
Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

ЗАРИМ ХОРООГ ХУВААХЫГ ДЭМЖЛЭЭ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй.
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын зөвлөлийн хуралдаанд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар өнөөдөр тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөж байна.
Улс төр

Байнгын, түр хорооны хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх вэ
1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 09.00 цагаас “Г” танхимд:
Улс төр

Х.Баттулга: Та бүхэн ард түмний сүүлчийн итгэл найдварыг тээж чин шударгаар ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарт зарлиг гардууллаа.
Зарлиг гардуулахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дараах зарлигуудыг шүүгч нарт уншиж сонордууллаа.
Улс төр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Улс төр

Д.ЭРДЭНЭБАТ:ҮНДСЭН ХУУЛИЙГ АРД НИЙТЭЭРЭЭ БАТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж, нэгтгэх хэлэлцүүлэг хийх шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөл хуралдаж, байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын зөвлөл 2017.07.31-ний өдөр Ардчилсан үндсэн хууль 25 жил Монгол Улсыг Ардчиллын замаар хөтлөх, Ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн талаарх мэдэгдэл гаргаж байсан. Бид өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтээ санал нэг байгаа. Харин үндсэн хуулийг өөрчлөхөд үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа тухайгаа зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.
Улс төр


























