НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ОРОН ТООНЫ БУС БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлсэн юм.
Улс төр

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ
Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.
Улс төр

Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.
Улс төр

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд "Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Улс төр
Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна
“Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр төрийн ордонд болж байна. Энэ удаа Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна
Улс төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга Улаанбаатарт болно
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад 2019 оны дөрөвдүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд оролцож байгаа билээ.
Улс төр

БОХХААБХ: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 11 цаг 18 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Улс төр

Монголбанк: Капитал банкны харилцагчид та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна
Монголбанкнаас Капитал банктай холбоотойгоор нэгэн мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлдээ “Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.
Улс төр

Олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах ажлын хэсэг томилжээ
Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах болжээ.
Улс төр

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

Стандарт банкны өрийг дарахад хуулийн зөрчил гарсан эсэхийг тодруулах шаардлага бий гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2019.04.09/ хуралдаж, бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл байгуулах шийдвэр гаргав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Стандарт банкны өр буюу 40 сая ам.долларын төлбөрийн тухай асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулахаар болсон тухайгаа мэдээллээ.
Улс төр

ХЗБХ: Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.09) хуралдаан 10 цаг 31 минутад гишүүдийн 55.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд "Түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Улс төр

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Манай яам Европын Холбооноос хэрэгжүүлж буй “Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран “Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, монгол
Улс төр

Хотын дарга зургаа биш хоёр орлогчтой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Улс төр
Г.Занданшатар:АТГ-ын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй тул сонсгол хийх эрх зүйн боломж байхгүй
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы хаалтад хэлсэн үгэндээ “УИХ-аас албан тушаалтны томилгооны асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан аливаа томилгоо хийхийн өмнө Томилгооны сонсгол зохион байгуулж байх тухай гишүүдийн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй” хэмээн онцолсон билээ.
Улс төр

У.Хүрэлсүх: 14 мянган жолоочтой холбоотой өгсөн үүргийг биелүүлэхгүй бол ажлаас нь чөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Улс төр

SMART UB апликейшнаар иргэд саналаа өгнө
SMART UB апликейшн ашиглалтад орлоо. Жил бүрийн эхний улиралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр /ОНХСХ/ хийх ажлын саналыг иргэдээс авдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд уг саналыг цаасаар авдаг байсан бол энэ жилээс сонгогдсон дүүргийн 42 хороонд цахим буюу ухаалаг утасны апилкейшнаар авдаг боллоо.
Улс төр

“Зүүн баян Pефайнери” ХХК-ний үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гарах хүртэл зогсоолоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Улс төр






















