Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Т.Мөнхсайхан:Үндэсний хэмжээнд нэн шаардлагатай 2570 техникч, тархвар судлаач, ариутгагч нарыг шинээр бэлтгэж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ.
Нийгэм

“ЗӨВ ДАДАЛ-20” ДИЖИТАЛ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Авлигатай тэмцэх газраас өрнүүлж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд “ЗӨВ ДАДАЛ-20” дижитал чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагт зохион байгуулах гэж байна.
“GOOD HABITS 20 буюу “Зөв дадал 20” дижитал чуулганыг нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор үзэл санааны соён гэгээрүүлэгчдийг хамруулахаар бэлтгэж байна.
Нийгэм

Нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Нийгэм

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ ажилтан, албан хаагчиддаа дэмжлэг үзүүллээ
Коронавируст халдвар цар тахлаас болж дэлхийн олон улс орны эдийн засаг хямралд орж, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсон, ажилчид санхүүгийн хүндрэлтэй тулгарсаар байна. Манай улсын Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цар тахлаас болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I дүгээр бааз түр зогсолт хийж ажилчдын нийгмийн асуудалд хүндрэл үүссэн.
Нийгэм

“Автобус 1” баазын 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ
“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад байв. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм.
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож мөргөлдсөний улмаас 9 хүн гэмтжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.
Нийгэм

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг заавал уншуулна уу
Улсын Онцгой комиссоос “Ковид-19”-ын халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлд 2020 оны 12-р сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна.
Нийгэм

А.Амбасэлмаа: Сэлэнгэй аймагт 5 хүний 2-3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ
2020 оны 12-р сарын 12-ний өдөр 8574 хүнд PCR шинжилгээ хийхэд Сэлэнгэй аймагт ойрын хавьтлын 5 хүний 2-3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Ийнхүү тус аймагт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 213 боллоо.
Нийгэм

Б.Эрдэнэчимэг:Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч цагийн хуваарийг баталж мөрдүүлнэ
Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Аж ахуйн нэгж байгууллагууд арванхоёрдугаар сарын 14-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ нийтлэг болон түр журмыг баримтлан ажиллана.
Нийгэм


































