Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ
Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна
“Улаанбаатар метро” төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7-р сарын 3-нд нээнэ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг улираан сонгожээ

БНХАУ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын иргэнээ шилжүүлэн авлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлсний дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн өнөөдөр өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлээ
Нийгэм

Дахин боловсруулах хог хаягдлын тээврийн тогтолцоог нэвтрүүллээ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна.
Нийгэм

Гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүллээ
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийгэм

Коронавирусийн голомттой бүс нутагт зорчсон иргэд худал мэдүүлэг өгчээ
Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өгөхдөө “Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олон байгаа.
Нийгэм

Туул голын дагуу ногоон парк байгуулах ажлыг II улиралд эхлүүлэх үүрэг өглөө
Туул гол дагуу ногоон парк байгуулах газрын байршил, зураг төсөл хийх талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд уулзаж, ногоон паркийн зураг төсөл ба журмыг төслийг танилцууллаа.
Нийгэм

Өнөөдрийн байдлаар 54 мянган тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтэрчээ
COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж энэ сарын 3-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын тоог эрс нэмэгдүүлж ажиллаж байна.
Нийгэм

Дэд сайд тэргүүтэй эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж туршлага судална
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар (Ковид-19)-ын түргэвчилсэн оношилгоо, эмчилгээний туршлагаас судална.
Нийгэм

“Коронавирусийн хүчийг сулруулагч "эсрэг биет"-ийг оллоо”
БНСУ-ын Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн өөрийнхөө цахим хуудаст нийтэлсэн мэдээллийг уншигч тантай хуваалцъя.
Тэрбээр “YTN-ийн өнөөдрийн мэдээгээр гарсан маш таатай нэгэн мэдээг та нартайгаа хуваалцахаар шийдлээ. БНСУ-ын вирус судалгааны баг корона19-тэй тэмцэх эсрэг биетийг олж илрүүлсэн байна.
Нийгэм

Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймагт коронавирус тархах эрсдэл маш өндөр байна
Шинэ коронавируст (COVID-19) халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт хийжээ.
Нийгэм

Дотоодын 15 нислэгийн 984 зорчигчид хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагчид Улаанбаатараас орон нутаг руу нисэж буй дотоодын нислэгийн зорчигчдын эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт шалгалт явуулж байна.
Нийгэм

83,9 мянган тээврийн хэрэгсэл, 305 мянган зорчигч нэвтэрчээ
Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу 03.03-ны өглөөний 06:00 цагаас 03.04-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ. Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.
Нийгэм

Шинэ коронавируст халдвар авсан хүний тоо 93095-д хүрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 3202 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 93095-д хүрсэн бол 50819 хүн эдгэрчээ.
Нийгэм

Олимпын гудамжийг “Олимпын гүүр” гэж нэршүүллээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэршүүллээ.
Нийгэм

Томуу, томуу төст өвчнөөр 379 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 02-ны байдлаар, амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийгэм






























